Гадна талбайн тохижилт
UB Tower Plus нь 2020 оны 4-р улиралд ашиглалтад орох бөгөөд газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй төмөр бетон бүрэн цутгамал хийцтэйгээр бүтээн байгуулагдаж байна. Экстерьерийн орчин үеийн дэвшилтэт технологи болох Алюкобонд металл хавтангаар UB Tower Plus-ын гадна фасадыг шийдсэн бөгөөд 50см зузаан ханатай. Түүнчлэн энэхүү барилгын гадна ханын дотор талаас 5см-н зузаан эко шилэн хөвөн дулаалга хийж, гипсэн хавтангаар дарж дуу чимээг бүрэн хаасан.
Тийм ч учраас UB Tower Plus нь өвлийн тэсгэм хүйтэнд дулаан алдахгуй, урин дулааны улиралд сэрүүн байх нөхцлийг бүрэн хангаж чадсан.

Lobby - Үүдний хүлээн авах хэсэг
Тохилог, дуу чимээгүй нийтийн талбай
Олон улсын стандартад нийцсэн, хүний эрүүл мэндэд ээлтэй, угааж цэвэрлэхэд хялбар, тоосжилт үүсгэдэггүй хивсэнцрээр бид UB Tower төслийн коридорыг бүрнэ. Үүний үр дүнд оффист коридорын дуу чимээ сонсогдохгүй байх боломж бүрдэхээс гадна тохилог дулаан, тав тухтай орчныг бүрдүүлнэ.