Сүүлийн жилүүдэд оффисоо нээлттэй дизайнаар тохижуулах уу? Эсвэл хаалттай буюу уламжлалт дизайнаар хийх үү гэдэг нь маргаантай сэдэв байсаар байгаа. Нээлттэй оффисын дизайны хувьд бүх ажилчид бие махбодийн хувьд ямар ч саадгүйгээр нэг орон зайд хамтран ажилладаг бол хаалттай оффис нь ажилтан бүрийн хувийн орон зайг ханган, анхаарал сарниулахгүй төвлөрч ажиллахад тусладаг.
ДэлгэрэнгүйСүүлийн үеийн оффисын дизайны чиг хандлагад өнгө, материал, эдэлгээнээс гадна тав тух, аюулгүй байдал зэрэг шийдлүүдийг илүүд чухалчлан авч үзэх болсон. Компани болон дизайнеруудын зүгээс тав тухтай аюулгүй, эрүүл, аз жаргалтай орчин нь ажлын байрны бүтээмжийг улам нэмэгдүүлдэг гэж үзэх болсон ба дизайны талаас акустик болон ногоон орчинг бүрдүүлэхийг илүүд үзэх болжээ. Ингээд танд 2021 оны оффисын трэнд дизайны шийдлүүдийг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй"UB Tower Plus" төсөл нь Мастер Группын хэрэгжүүлж байгаа 4-дэх төсөл, оффисын зах зээлд маш их туршлагатай компани Plus төслийг хэрэгжүүлж байгаа учир барилга баригдаж байх хугацаандаа борлуулалт нь 80% хүрсэн. Борлуулалтын амжилтын гол түлхүүр нь бизнесийн дүүрэгт байршилтай, "А" зэрэглэлийн чанар, тав тухыг хангасан Plus төслийг зах зээлийн хамгийн бодит үнээр санал болгон, төлбөрийн таатай нөхцлийг дэмждэг. Бусад ижил төстэй оффисуудтай харьцуулахад үнийн хувьд өрсөлдөгчгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл А зэрэглэлийн оффисыг В зэрэглэлийн оффисын үнээр санал болгож байна гэсэн үг.
ДэлгэрэнгүйАрван жилийн дараах нийт төлсөн түрээсийн төлбөр болон банкны зээлийн төлбөр нь хоорондоо маш бага буюу 2,000,000 төгрөгийн зөрүүтэй байгаа ч хамгийн чухал ялгаа нь оффис худалдан авсан бизнес эрхлэгч өөрийн өмчийн оффистой болсон байна
ДэлгэрэнгүйХадгаламжийн хүү буурснаар хүүний орлого буурсан нь олон хүнийг хөрөнгийн зах зээл рүү орох сэдлийг өгч, хөрөнгийн зах зээл дотроо хувьцаан дээр тоглолт хийх үү эсвэл илүү эрсдэл багатай хөрөнгө оруулалт болох үл хөдлөх хөрөнгө худалдан авах уу, компанийн бондод хөрөнгө оруулах уу? гэсэн олон сонголттой иргэд тулгарч байна. Эдийн засгийн нөхцөл байдал тааруу үед хувьцаанд дунд хугацаанд хөрөнгө оруулах нь эрсдэл ихтэй байдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа учраас энэ цаг үед таныг эрсдэл багатай, ирээдүйд илүү өгөөж хүртэх боломжтой үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсвэл салбартаа туршлагатай аль нэг компанийн бондод хөрөнгө оруулахыг санал болгож байна.
Дэлгэрэнгүй2021 онд Азийн орнуудад үүсч буй эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор ихэнх байгууллагууд эргээд хэвийн ажиллаж байгаа ч ажлын байрны шинэ стратеги болох илүү алсын зайнаас ажиллах, хамтын оффис бий болгох, оноож өгдөг албаны ширээг багасгах, бүтээлч орон зайг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтүүд ажлын байранд нэвтэрч байна. Мэдээж энэ өөрчлөлтүүд бизнесийн салбараас шалтгаалан өөр өөр байх ба ихэнх байгууллагууд зайнаас ажиллах соёлыг нэвтрүүлэн гэрээсээ ажиллах, хүссэн газраасаа ажиллах зэргээр хуучин оффисын зайгаа багасгаж илүү ухаалаг хэлбэрлүү шилжиж байна. Ингэхдээ төв оффисууд заавал байх бөгөөд уулзалтууд зохион байгуулах, ажилчид нүүр тулж уулзах шаардлагатай гол орчин болох юм. Энэ үйл явц нь оффисыг илүү бүтээлч, хамтран ажиллахад илүү хялбар болгох шилжилт болж, илүү олон кофе шоп, илүү том буфет, олон уулзалтын өрөө, хуувиарлаагүй суудлын хэсэг зэрэг хамтын соёлыг нэвтрүүлж байна.
ДэлгэрэнгүйҮл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлагатай, зуучлагчаас эхлэн төсөл хэрэгжүүлэгч цаашлаад хөрөнгө оруулалтын компани болон өргөжсөн “Мастер Групп”-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал нь ҮХХ-ийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
ДэлгэрэнгүйЯагаад үнийн өрсөлдөгчгүй гэж? Ковидын нөлөөгөөр барилгууд хямдарч, оффисын хэрэгцээ багасаж байна гэж ихэнх нь хэлэх байх. Гэхдээ нэг биш, нэлээн хэдэн хямралын ард гарсан бизнес эрхлэгчид мэдээж тэгж бодохгүй байгаа. Хямрал бол түр зуурынх, хөл хорио бүүр ч богино хугацааны асуудал. Хямрал бүрийн дараа өсөлт явагддаг, ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийг бизнес эрхлэгчид аль хэдийн тодорхой хувиар тооцоолон хараад бизнес төлөвлөгөөгө гаргаад цаг наргүй ажиллаж сууна. Энэ цаг үед алсын хараатай, холын бодолтой, судалгаа тооцоололтой байгууллагууд үйл ажиллагаагаа хумих биш эсрэгээрээ шинэ төсөл, шинэ зорилго, бүтээгдэхүүн өргөжүүлэлт, зах зээл тэлэлтийн бодлогоо боловсруулж байна.
ДэлгэрэнгүйЕрдөө 3-хан сарын дотор оффисын талбайн 70% нь эзэнтэй болжээ.
ДэлгэрэнгүйМонголын үл хөдлөх хөрөнгийн салбарт, тэр дундаа оффисын зах зээлд эрс шинэчлэлтийг авчирч GAME- CHANGER болсон төслүүдийг хэрэгжүүлдэг “Мастер Групп”-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй ярилцлаа.
ДэлгэрэнгүйМонголын үл хөдлөх хөрөнгийн салбарт, тэр дундаа оффисын зах зээлд эрс шинэчлэлтийг авчирч GAME-CHANGER болсон төслүүдийг хэрэгжүүлдэг Мастер Группийг онцлон танилцуулж байна.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотод өдөр ирэх бүрт нэмэгдэж буй өндөр гоёмсог оффисийн барилгууд бизнес эрхлэгчдийн сэтгэлд нийцэж, орчин үеийн оффисийн шаардлагыг хангадаг болов уу? Ирээдүйн оффисийн чиг хандлага ер нь хаашаа чиглэж байгаа вэ?
ДэлгэрэнгүйЭнэ удаагийн ярилцлагын буландаа үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр олон жил ажилласан туршлагатай, салбарынхаа эксперт хэмээн хүндлэгддэг “Мастер Групп”-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнг урилаа.
Дэлгэрэнгүй