2021 ОНЫ ОФФИСЫН ТРЭНД ДИЗАЙНЫ ШИЙДЛҮҮД

Сүүлийн үеийн оффисын дизайны чиг хандлагад өнгө, материал, эдэлгээнээс гадна тав тух, аюулгүй байдал зэрэг шийдлүүдийг илүүд чухалчлан авч үзэх болсон.

Компани болон дизайнеруудын зүгээс тав тухтай аюулгүй, эрүүл, аз жаргалтай орчин нь ажлын байрны бүтээмжийг улам нэмэгдүүлдэг гэж үзэх болсон ба дизайны талаас акустик болон ногоон орчинг бүрдүүлэхийг илүүд үзэх болжээ. Ингээд танд 2021 оны оффисын трэнд дизайны шийдлүүдийг танилцуулж байна.

1. Гэртээ байгаа мэт багахан мэдрэмж

Зарим хүмүүс одоо ч гэсэн гэрээсээ ажиллаж байгаа ба оффис нь энэ нөхцөл байдлыг дагаад дизайн болон мэдрэмжийн хувьд өөрчлөгдөж байна гэж хэлж болно. Тухтай буйдан, зөөлөн сандал, амрах булан нийтийн хэсэгт бүдэг гэрэл, уран зураг байрлуулж өгснөөр гэртээ байгаа мэт мэдрэмжийг ажил дээрээ авах боломжтой болох ба энэ нь илүү тав тухыг мэдрүүүлдэг байна.

2. Дуу тусгаарлагчтай өрөө ба уян хатан оффисын өрөөний зохион байгуулалт

Сүүлийн жилүүдэд компаниуд илүү “open space” концепцыг сонгон тохижилтоо хийх болсон. Харин одоо хэт нээлттэй орчны дутагдалтай тал болох хувийн хүний орон зайг хайж эхэлсэн ба илүү уян хатан хуваарилалт болон “pod-style”-ын хуваалттай өрөөг чухалчилж үзэх болжээ. Энэ шийдэл нь ажилтанд харилцагчтайгаа утсаар ярих, видео уулзалтууд хийх үед дуу нэвтэрдэггүй байх учраас давуу талыг бүрдүүлж өгч байгаа юм.

3. Хөнгөн гэгээлэг өнгө

2021 оны оффис дизайны нэг шийдэл нь илүү гэгээлэг өнгийг интерьердээ тусгаж өгөх ба энэ өнгөнүүдэд саарал өнгөний холимог, бүдэг ногоон эсвэл завсрын өнгөнүүд орвол зохимжтой. Саарал болон завсрын өнгийг суурь өнгөөрөө сонгосноор бусад чимэглэлийн сонголтыг тод өнгөөр сонгох боломжтой болно.

Мөн цайвар өнгийн модон шалан дээр өөр олон өнгийн хивсээр тохижуулахаас гадна хана бол таны брэнд өнгөө илэрхийлэх, бүтээлч дизайн хийх боломжтой хэсэг болдог.

4. Илүү байгалийн гэрлийг оруулах

2021 оны хамгийн чухал интерьерын трэнд бол байгалийн гэрлийг аль болох их нэвтрүүлэх юм. Хэрвээ таны оффис цонхгүй бол дараах сонголтууд байж болох юм.

Сарнисан гэрэл буюу байгалийн гэрлийг орлохуйц хийгдсэн хиймэл гэрэл эсвэл матт болон гэрэл ойдоггүй шал болон ханын хуулгыг сонгох нь илүү түгээмэл байдаг. Мөн гэрлийн ойлгох чадварыг харгалзаж үзэх хэрэгтэй ба бараан байх тусам гэрлийг бага ойлгодог байна.

5. Ногоон орчинг бий болгох

Оффисууд амьд ногоон хүлэмжийг ханандаа байрлуулах нь элбэг болсон ба ногоон хана босгоогүй ч ногоон ургамал илүү олноор байрлуулах нь ногоон орчинг бүрдүүлэх бас нэгэн шийдэл юм. Зарим цонхгүй оффисуудын хувьд илүү ногоон орчинг бүрдүүлж өгснөөр байгалийг дотор оруулсан мэт мэдрэмж өгөх болно.

Таны сонгосон ногоон ургамлаас шалтгаалан:

  • Бүтээлч байдал 15% өснө
  • Агаарын чанар, хүчилтөрөгчийн урсгалыг сайжруулна
  • Хивс хивсэнцэр болон бусад тавилганаас агаарын бохирдлыг устгана
  • Дуу чимээг мөн багасгадаг байна.

“WAP Sustainability Consulting”-ын гаргаснаар, “оффисын орчинд ногоон ургамал нэмснээр олон давуу талуудыг авчирдаг ба үүнд стресс ихтэй үед тархинд тайвшрах мэдрэмж өгч, эрүүл хооллолт болон амьдралын зөв хэв маягийг сонгоход тусалдаг байна.

6. Шинэ болон хуучны дизайныг холих

Дизайнерууд өнгөрсөн болон орчин үеийн дизайны элементүүдийг хольсноор илүү гоёмсог шийдлийг гаргаж авах болсон байна. Ретро болон геометрийн дүрсийг хольж сонирхолтой дизайн гаргаж авч болохоос гадна геометрийн дүрсийг илүү том шал болон ханан дээр хэрэглэхэд үзэмжтэй харагдах ба та ямар ч тод ялгарах өнгийг сонгох боломжтой юм.

Жишээ нь: Тоосгон хана, бор модон шалан дээр, илүү орчин үеийн минимал цайвар өнгийн тавилга болон бүдэг гэрлийг сонгох гэх мэтээр тохижуулж болох юм. Хуучны дизайн нь орчин үеийн хурц, цулгуй шийдлүүд дээр илүү дулаахан уур амьсгалыг оруулдгаараа мөн давуу талтай байна.