Улаанбаатар хотын хамгийн амжилттай оффисын төсөл
  • “UB Tower Plus” төслийн борлуулалтын албанд одоогоор ямар талбайн сонголтууд байгаа вэ?

“UB Tower Plus” төсөлд 114 ширхэг оффисын хаалга, 10 ширхэг үйлчилгээний талбай төлөвлөснөөс одоогоор 92 хаалга борлуулагдаж, харилцагч нарт сонгох боломжтой, худалдаанд нээлттэй 22 оффисын хаалга, 8 үйлчилгээний талбайн сонголт үлдсэн байна.  Оффисын талбайн мкв-ын сонголтын хувьд 3-15 давхарт 25-130мкв талбай сонголтууд, үйлчилгээний талбайн хувьд 1 болон 2-р давхарт 44-202мкв талбайн сонголтууд тус тус байна.

  • UB Tower төслийг яагаад оффисын хамгийн амжилттай төсөл гэдэг вэ?

Энэ төсөл нь Мастер Группын хэрэгжүүлж байгаа 4-дэх төсөл, оффисын зах зээлд маш их туршлагатай компани Plus төслийг хэрэгжүүлж байгаа учир барилга баригдаж байх хугацаандаа борлуулалт нь 80% хүрсэн. Борлуулалтын амжилтын гол түлхүүр нь бизнесийн дүүрэгт байршилтай, "А" зэрэглэлийн чанар, тав тухыг хангасан Plus төслийг зах зээлийн хамгийн бодит үнээр санал болгон, төлбөрийн таатай нөхцлийг дэмждэг. Бусад ижил төстэй оффисуудтай харьцуулахад үнийн хувьд өрсөлдөгчгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл А зэрэглэлийн оффисыг В зэрэглэлийн оффисын үнээр санал болгож байна гэсэн үг.

Мөн барилгын явц хурдтай, борлуулалтын үр дүн амжилттай, хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээтэй учир төслийн ирээдүйн үнэ цэн буурахгүй, мөн энэ төсөл маань өмнөх төслүүдийнхээ давуу талуудыг тусгасан, илүү сайжруулсан төсөл байгаа. Тэгэхээр дээрх үзүүлэлтүүдийг бүрэн хангасан учраас бид төслөө хамгийн амжилттай төсөл гэж итгэлтэй хэлж байгаа юм.

  • UB Tower, UB Tower Plus төсөл цогцолбор төсөл болон баригдаж байгаа юу?

“UB Tower” төслийн үйлчилгээний давхраас “UB Tower Plus” төслийн 1-р давхар руу хүзүүвч хоолойгоор хоорондоо холбогдон цогцолбор төсөл. Тэгэхээр 200 гаруй бизнесийн байгууллагын төвлөрөл үүсч байна гэсэн үг. Энэ олон байгууллагуудыг үйлчилгээгээр хангах худалдаа үйлчилгээний зориулалтын талбайг 1 болон 2 дугаар давхартаа шийдэж өгсөн байгаа. Үүнээс барилгын гадна талбай болон зогсоолын талбайн тохижилтын ажлыг 6 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.

  • Цогцолбор төслийн давуу тал?

Төслүүдийг хооронд нь хүзүүвчээр холбон, гадна тохижилтыг цогцолбор төсөлдөө зориулан шийдсэнээр бизнесийн төвлөрөл үүсэж, 2 барилгын оффисын ажилчид 1 болон 2 давхарын үйлчилгээг дотроосоо төвөггүй авах боломжтой, урсгал хөдөлгөөн чөлөөтэй болно.

  • Төсөл хэзээ ашиглалтад орох вэ?

Төсөл 2021 оны 10-р сард ашиглалтад орохоор төлөвлөгөөтэй байгаа, ер нь барилга хугацаандаа ашиглалтад ороход хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол барилгын санхүүжилт байдаг. Манай компани барилгын санхүүжилтийг 100% урьдчилан шийдэж чадсан, дээр нь эрсдэлийн үеийн менежементийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа учраас өнөөдөр дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын нөлөөллөөс хамаарахгүйгээр барилгаа төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах төлөвтэй байна.