БОРЛУУЛАЛТААРАА №1 ОФФИС: UB TOWER PLUS

3 САРЫН ДОТОР БОРЛУУЛАЛТ НЬ 70% ХҮРСЭН ТӨСӨЛ

2020 оны хагас жилийн байдлаар УБ хотод 53,000 хувийн хэвшлийн байгууллага байна. Тэдгээрийн 90% нь 20 хүртлэх ажилтантай жижиг, дунд байгууллагууд байгаагаас 80 гаруй хувь нь түрээсийн оффист үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байна. 

Ерөнхийд нь харахад маш том зах зээл мэт боловч санхүүгийн чадамжид үндэслэсэн бодит эрэлт тийм ч их биш. Дээр нь ковидын нөлөөгөөр бизнесийн байгууллагуудын худалдан авах чадвар буурсан, онлайнаар ажиллах соёл дэлгэрч байгаа ийм цаг үед Мастер Группын 4-дэх оффисын төсөл болох “UB Tower Plus” нь зах зээлд борлуулалтаа нээснээс хойш ердөө 3-хан сарын дотор оффисын талбайн 70% нь эзэнтэй болжээ.

Тодруулбал, тус төсөл нь анх 2020 оны 7-р сард 114 ширхэг оффисын талбайг борлуулалтад нээлттэй зарласан бөгөөд 10-р сарын байдлаар 80 хаалга нь аль хэдийн эзэнтэй болоод байна. Улаанбаатар хотод борлуулалтаараа тэргүүлж буй тус төслийн борлуулалт энэ хурдаараа цаашид явбал тун удахгүй дуусах төлөвтэй байна.

БОРЛУУЛАЛТААР НЬ ТУХАЙН ТӨСЛИЙГ ҮНЭЛЖ БОЛНО.

Дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг брэндүүд нэгэн ижил хэв шинжтэй байдаг. Бүгд худалдан авагчиддаа төлж байгаа мөнгөнөөс нь давсан үнэ цэнийг өгдөг. Худалдан авагчид тухайн бүтээгдэхүүнийг өөрийн болгохын тулд төлбөрөө дуртайяа урьдчилан төлдөг, тийм ч учраас эрэлт нь үйлдвэрлэлээсээ ямагт түрүүлдэг онцлогтой. “UB Tower Plus” төслийн хувьд ч мөн адил борлуулалт нь барилгын явцаасаа аль хэдийн түрүүлээд байна.

Борлуулалт өндөртэй үл хөдлөх хөрөнгийн гол онцлог нь хамгийн ашигтай, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт болдог. Бодит жишээ дурьдахад “UB Tower Plus” төсөл нь ашиглалтад орсоны дараа зах зээл дээр 4.5 сая төгрөгөөр худалдах үнийн бодлоготой. Одоогоор барилга баригдаж байгаа учраас захиалгын үнээр буюу зах зээлийн үнээсээ ойролцоогоор 30-35 хувиар бага үнээр худалдаалагдаж байна. Цаашдаа барилгын явцтайгаа уялдаад үнэ нь сар тутамд нэмэгдэх тул эрт худалдан авах нь илүү ашигтай. Тийм ч учраас Мастер Группын төслүүдийн онцлог, үнийн бодлогыг мэддэг хуучин харилцагчид нь дийлэнх борлуулалтыг нь бүрдүүлсэн байна.

ЗӨВХӨН АМЖИЛТТАЙ ЯВАА БАЙГУУЛЛАГУУД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВЧ БАЙНА.

Мэдээж амжилттай яваа, үйл ажиллагаагаа өргөжүүлж буй бизнесийн байгууллагууд өөрийн өмчийн оффистой болох зорилго тавьдаг. Шинэ бизнес эрхлэгчид гэхээсээ илүү үйл ажиллагаа нь тогтворжсон, байнгын хэрэглэгчидтэй болсон, зах зээлд байр сууриа олсон, санхүүгийн хувьд чадамжтай байгууллагууд “UB Tower” цогцолбороос өөрийн өмчийн оффисоо сонгож байна.

2019 онд ашиглалтад орсон “UB Tower” барилгад салбар салбартаа манлайлан амжилттай яваа, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж буй 90 орчим байгууллага өөрийн оффисоо сонгон аль хэдийн төвхнөсөн. 

2021 онд ашиглалтад орох “UB Tower Plus” төслийн хувьд мөн адил дээрхи хэв шинжтэй байгууллагууд буюу хууль эрх зүй, зам барилга, уул уурхай, IT технологи, санхүү аудит, даатгал, эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд болон олон улсад төвтэй гадаадын салбар компаниуд сонгон худалдан авалт хийж байна.

Шинэ төсөл “UB Tower Plus” нь өмнөх “UB Tower”-тайгаа хүзүүвчээр холбогдох цогц төсөл юм. Хоёр барилга нь нэгэн цогцолбор болж, хоорондоо чөлөөтэй урсгалтай болсоноор бизнесийн төвлөрөл бий болох, бизнес  орчин үүсэх маш том давуу талтай.

"UB Tower Plus" болон "UB Tower" нь цогцоороо хэрэгжиж байгаа, хоорондоо хүзүүвчээр холбогдох төсөл юм. Ингэснээр бизнесийн төвлөрөл бий болох давуу талтай.

 

2021 онд хийхээр төлөвлөсөн гадна тохижилтын ажлууд:

  • 2 барилгынхаа дунд 200ш авто автомашины зогсоол 
  • Сэлбэ гол руу гарах тохижилттой явган зам
  • Хойд замаас нарны зам руу холбогдох авто зам
  • Гадна гэрэлтүүлэг, бусад тохижилт

ҮХХ ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАХЫН ТУЛД 20 АЛХАМ ХИЙДЭГ.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах шийдвэр гаргалт удаан явцтай, олон талын харьцуулалт, маш их судалгаа, тооцоолол хийх шаардлагатай амаргүй процесс. Бизнес эрхлэгчид оффис худалдан авахаасаа өмнө байршлын тохиромжтой байдал, барилгын чанар хийцлэл, төсөл хэрэгжүүлж буй компанийн туршлага, итгэлтэй найдвартай байдал, ирээдүйд үнэ цэнээ хадгалах боломж, ойр орчмын дэд бүтцийн төлөвлөлт, нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоол, замын орц гарц, барилгын дотоод нэвтрэх чадвар, нийтийн эзэмшлийн талбайн зохион байгуулалт, оффисын өрөөний тав тух хангасан байдал, хөршийн чанар гээд судлах зүйл үнэндээ л их. 

Гэхдээ хамгийн гол хүчин зүйл нь ҮНЭ ТӨЛБӨР байдаг. Үнийн хувьд ижил зэрэглэлийн бусад төслүүдтэй харьцуулахад ямар вэ? мөн төлбөрийг ямар хэлбэрээр ямар хугацаанд төлөх вэ? гэдэг нь шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүдэг.

Дээрхи олон судалгаа, харьцуулалт, тооцоололыг даван гарсаны дараа борлуулалтын гэрээ хийгддэг. “UB Tower Plus” төслийн хувьд эзэнтэй болсон 80ш хаалганы гэрээ тус бүр дээрхи олон шалгуурыг туулсан нь ойлгомжтой. 

БОРЛУУЛАЛТЫН НОУ-ХАУГ ТОДОРХОЙЛОХОД

Дээрхи шийдвэр гаргалтын процессыг харахад “UB Tower Plus” төсөл нэг бол маш боломжийн үнэтэй, эсвэл маш олон давуу талыг шингээсэн төсөл гэсэн дүгнэлт хийж болно.

Яагаад 2-лаа байж болохгүй гэж? цаг үе өөрчлөгдөж, зах зээлд хувьсал хийсэн шийдлүүд гарч, инноваци нэвтэрсээр байна. Уламжлалт ойлголтууд хоцрогдож, бизнесийн өрсөлдөөн хэрэглэгчдэд илүү таатай боломжийг олгосоор байна. 

Мастер Группийнхэн бизнес эрхлэгчдэд өөрийн өмчийн оффистой болох бодит боломжийг олгож байна. Үнийн хувьд маш боломжийн, төлбөрийн нөхцөлийн олон сонголттой, тэгсэн хэрнээ байршил болон чанараараа А зэрэглэлийн стандартыг хангасан төсөл. Товчхондоо, А байршилд А зэрэглэлийн барилга бариад В зэрэглэлтэй ижил үнээр борлуулж байна.

ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД ҮНДЭСЛЭСЭН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Түрээсийн зардлаараа өөрийн өмчийн оффистой болмоор байна уу?

Түрээсийн сэтгүйхүйгээсээ салж, санхүүгийн ачаалалд өртөхгүйгээр өөрийн оффистой болохыг уриалж байна. Шийдэл нь 10 жил хүртлэх урт хугацаатай оффис мотргейжийн зээлд хамрагдан худалдан авалт хийвэл сар бүрийн төлбөр нь түрээсийн төлбөртэй бараг тэнцүү байх болно.

Банкинд зээлийн хүү төлмөөргүй байна уу?

Таны зөв. Богино хугацааны санхүүгийн ачаалал дааж бүсээ чангалах боломжтой бол барилга ашиглалтад ортол буюу 10-15 сарын хугацаанд тогтмол дүнгээр төлбөрөө хуваан төлөх боломжтой. Барилга ашиглатад орохтой зэрэгцэн төлбөрөө төлж дуусаад түлхүүрээ аваад нүүгээд орчихно.

Илүү урт хугацаанд хүүгүй хуваан төлөх боломж бас байгаа

Бизнес бүрийн онцлог өөр. Улиралын болон цаг үеийн онцлогоос хамааран орлого нь хэлбэлздэг бизнест зориулсан 2 жилийн хугацаанд төлбөрөө хүүгүй хуваан төлөх графикаа харилцагч өөрөө гаргах боломжтой. 

Өнөөдөр төлбөл маргааш илүү ихийг хэмнэнэ

Мэдээж бэлнээр төлбөл хамгийн их хөнгөлөлтийг авах учир хөрөнгө оруулалтын өгөөж нь өндөр байх болно. Бэлэн төлөлтөд урьдчилсан захиалгын үнэ 15-18% хөнгөлөлттэй. Эндээс хялбархан тооцоог гаргаж болно. Барилга ашиглалтад орсоны дараа тус төслийн зах зээлийн үнэ 1мкв нь 4.5сая төгрөг, одооо урьдчилсан захиалгын үнээр худалдаж байгаа, дээр нь бэлэн төлөлтийн хөнгөлөлт гээд тоооцохоор хөрөнгө оруулалтын 1 жилийн өгөөж ойролцоогоор 55% болно. Супер, хаана ч байхгүй өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно. 

Дээрхи тооцоолол хэр бодит болохыг Мастер Группын 3-дахь төсөл “UB Tower”-ийн үнийн бодлогоос харж болно. Тус төсөл нь 2019 онд онд ашиглалтад орсон бөгөөд барилгын явцтайгаа уялдан үнэ нь 2 сар тутамд нэмэгдсээр 4.0 сая төгрөг хүртэл өссөн. Тухайн үед бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн эхний худалдан авагчдын хувьд ердөө 1 жилийн доторх хөрөнгө оруулалтын өгөөж нь 54%-тай байсан. Өөрөөр хэлбэл хэдий эрт худалдан авна, төдий хэмжээгээр ашигтай байсан.

  

"UB Tower Plus" төслийн борлуулалтын алба: ☎️ 7704-4444