Оффисын зах зээл хувьсаж байна.

Оффисын хэрэгцээ нь тогтмол ойлголт байсан хэдий ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хувьсаж байна.

Энэ нь зөвхөн үйл ажиллагаа явуулах байр бус олон талаар ач холбогдолтой хамгийн чухал асуудлуудын нэг юм.

Хэрэгцээ нэмэгдэхийн хирээр шаардлага ч мөн адил нэмэгдэж байна.

Уламжлалт хотын төвд байрлалтай гэдэг шаардлагаас гадна ажлын бүтээмжийг өндөр байлгах орчин болоод тээвэр ложистикийн хувьд ашигтай байрлалтай байх болон ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнэ бүхий байрлалтай байх зэрэг олон шалгуур үзүүлэлтүүд бий болсон.

Байрлал

Энэ бол хамгийн чухал үзүүлэлт бөгөөд санхүүгийн хувьд энэхүү шаардлагыг хангасан оффис нь аливаа тээвэрлэлт болон бусад үйл ажиллагаанд хэмнэлттэй байдаг . Мөн үнэ цэнэ тогтвортой байх цаашлаад өсөн нэмэгдэх боломж зэрэг нь энэ үзүүлэлтээс ихээхэн хамаардаг.

 

Тохижилт

Орчны тохижилт гэдэг нь гадаад орчин болон дотоод орчин гэсэн  хэсэгт хуваагддаг. Гадаад орчны тохижилт нь таны ажилтан болон бизнесийн хамтрагчид тань итгэл төрүүлдэг бол дотоод орчны тохижилт нь танай байгууллагын ажилтан албан хаагчдын ажиллах эрч хүр ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй байдаг.

Барилгын чанар

Барилгын чанарын үзүүлэлтэд хамгийн чухал нь материалын сонголт юм. Зориулалтын болоод олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын материал ашигласан туршлагатай гүйцэтгэгчийн бүтээн байгуулсан үл хөдлөх хөрөнгө нь энэхүү шалгуур үзүүлэлтэд хамгийн өндөр үнэлэгддэг. Гүйцэтгэгчийн энэ төрлийн 3 дахь бүтээн байгуулалт бөгөөд өмнө нь PRO ONE оффис , ХОЙМОР оффис зэргийг цаг хугацаанд нь чанарын өндөр төвшинд гүйцэтгэсэн юм.

Үнэ цэнэ

Барилгын үнэ цэнэ нь дээрх үзүүлэлтүүдийн нийлбэр бөгөөд ирээдүйд өсөн нэмэгдэх баталгаатай үнэ цэнэ гэдгийг тодорхойлдог.

Таны Оффис Таны ӨМЧ байх нь ямар ач холбогдолтой вэ ?

Бизнес эрхэлж буй хэн бүхний хувьд оффисын түрээс нь хамгийн чухал тогтмол зардал болдог. Энэ нь урт хугацаанд санхүүгийн дарамт учруулахаас гадна харилцагчид тань эргэлзээ төрүүлдэг тул таны оффис таны өмч байх нь маш олон давуу талуудыг бий болгодог. Шаардлагатай үед таны бизнесийг дараагын төвшинд хүргэх барьцаа хөрөнгийн найдвартай эх үүсвэр болдог.

Иймд UB  TOWER оффис танд хамгийн таатай нөхцөлөөр худалдаалж байна.

-          Хотын төвд байрлалтай

-          Ажиллах орчны тав тухтай байдлыг хангасан BIOPHILIC концепци-той

-          Зах зээлийн хамгийн бодит үнэлгээтэй

-          Ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнэ

-          Авто машины зогсоол хүрэлцээтэй

-          Замын орц гарц хангалттай

Зэрэг өндөр үзүүлэлттэй энэхүү оффисыг төлбөрийн олон төрлийн нөхцөл боломжтойгоор танд санал болгож байна.

Хэрэв танд оффис хэрэгтэй бол Хэрэв та ашигтай хөрөнгө оруулалт хайж байгаа бол UB TOWER оффисын 7704-4444 дугаарт холбогдоно уу.

www.ubtower.mn               

www.facebook.com/UBtower.mn/