Хамгийн сайн оффис хаана байрлаж буйг мэдэх үү?

Улаанбаатар хотод өдөр ирэх бүрт нэмэгдэж буй өндөр гоёмсог оффисийн барилгууд  бизнес эрхлэгчдийн сэтгэлд нийцэж, орчин үеийн оффисийн шаардлагыг хангадаг болов уу? Ирээдүйн оффисийн чиг хандлага ер нь хаашаа чиглэж байгаа вэ? Эдгээр асуултуудад хариулт өгч чадах нэгэн сонирхолтой судалгааг үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгч Мастер пропертис ХХК хийсэн байна. Энэхүү “Улаанбаатар хот дахь оффисуудын цогц судалгаа”-нд дурдсанаар нийслэл хотод баригдаж байгаа болон ашиглалтад орохоор хүлээгдэж буй нийт 229 оффис байгаа аж. Тэдгээрийн үнэ болоод байршил, давуу болон сул талуудын харьцуулсан судалгааг харцгаая.


Судалгаанаас харахад оффисийн барилгууд байршил болон зэрэглэлээсээ хамаараад үнийн хувьд өөр өөр байна. Харин хэрэглэгчдийн хувьд оффис сонгохдоо байршлийг нэн түрүүнд тавихаас гадна үнэ болон зогсоолын хүрэлцээ, тав тух зэргийг харгалздаг нь харагдаж байна.Гэтэл нийт оффисуудад байгаа нийтлэг сул тал нь зогсоолын хүрэлцээ муу, орчны тохижилт тааруу хирнээ үнэ өндөр гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Тэгвэл хамгийн сайн оффисийг хаанаас олох вэ? Орчин үеийн оффисийн чиг хандлагад нийцсэн оффис манайд бий юу?

Орчин үед трэнд болж буй оффисийн цогц шийдлүүд

Өнөө үед томоохон бизнес эрхлэгчид оффис худалдан авахдаа ажилчдынхаа эрэлт хэрэгцээг нэн тэргүүнд тавих болжээ. Учир нь ажилчид бол бизнесийн гол хөдөлгөгч хүч учраас ажилчдынхаа эрүүл мэнд, тав тухтай байдлыг хангасан, илүү үр бүтээлтэй ажиллах орчныг бүрдүүлэхийг хичээх болсон байна. Орчин үеийн оффист хэрэглэгдэх болсон “Well Being”, “Biophilic” гэх цоо шинэ нэр томьёо бол дээр дурдсан байршил, зогсоол үнэ гэх мэт бизнес эрхлэгчдийн наад захын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахаас гадна  ажилчдын тав тух хөдөлмөрийн бүтээмж эрүүл мэндэд анхаарсан цогц шийдэл юм.

Энэхүү концепци нь хүний бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж хиймэл, хортой материалаас татгалзан байгалийн элементүүдийг ашигласан,  удаан эдэлгээтэй чанартай материалыг сонгосон байдаг. Мөн барилгын дотор талд ногоон байгууламжийг шийдсэн, агаарын солилцоо, цэвэр ус, гэрэлтүүлэг, ажилчид амрах дасгал хөдөлгөөн хийх орчин зэргийг шийдсэн байдаг нь үнэхээр бидний хүлээлтийг давсан үзүүлэлтүүд.

Өндөр хөгжилтэй орнуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд давамгайлж буй энэхүү “Well Being”, “Biophilic”  концепцийг  Мастер Пропертис компани Монголд анх удаа нэвтрүүлж байна. Тус компаний хэрэгжүүлж буй “UB Tower” төсөл нь хотын А зэрэглэлийн бүсэд 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох нийт 10,054 м.кв талбай бүхий 18 давхар оффисын цогцолбор юм.  Ойрын ирээдүйд Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршил болох бизнесийн шинэ дүүрэг Сэлбэ голын сав газар Шангри-ла худалдааны төвөөс 600м зайд байрлах бөгөөд энэ бүсэд MPM, Continental, Naran mall, Regency residence зэрэг дээд зэрэглэлийн оффис, зочид буудал, үйлчилгээний байгууллагууд төвлөрсөн.

“UB Tower” төсөл дэлхийд тренд болж буй оффисийн концепцийг Монголд анх удаа нэвтрүүлснээс гадна зогсоолын хүрэлцээг шийдсэн буюу одоо арилжаалагдаж буй оффисуудаас 100 автомашины зогсоолтой цорын ганц оффис болж байна. Байршил болоод чанар, орчин үеийн чиг хандлагад бүрэн нийцсэн дээд зэрэглэлийн оффис хирнээ үнийн хувьд зах зээлийн бодит үнийг тогтоосон нь хамгийн том давуу тал юм.

Оффисийн зах зээлд одоо мөрдөгдөж байгаа үнэ бол хэт хөөстэй, бодит биш үнэ гэдгийг дээрх судалгаа харуулж байна. Тиймээс оффисийн барилгын чанар, тав тух, концепцийн хувьд  дээд зэрэглэлийн байх энэхүү оффисийг бодит үнээр худалдан авч, үнэ цэнэтэй өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл уг төслийг хэрэгжүүлэгч Мастер Пропертис компаний хамт олонтой  холбогдоорой. Амжилт гэдэг амжиж чадахыг хэлнэ.

Холбоо барих:              

Утас: 7704-4444

Фэйсбүүк: www.facebook.com/UBtower.mn