card

Төсөл хэрэгжүүлэгч нь ямар байгууллага вэ?

Мастер Групп нь үл хөдлөх хөрөнгийн салбарт 12 жилийн туршлагатай, үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд барилгын төслийн судалгаа, менежмент, борлуулалт, хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Туршлага: 2016 онд ProOne, 2017 онд Хоймор, 2020 онд UB Tower оффисын барилгыг ашиглалтад оруулан, одоогоор хөрөгийн менежементийн үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Байршил хаана вэ?

ШангриЛа-гаас зүүн тийш 6минут алхах зайд, MPM оффис болон Hardrock-ийн дунд замын эсрэг талд байршилтай.

UB Tower барилгынхаа зүүн урд байрлалтай хоорондоо холбогдсон байна.

Байршлын давуу тал юу вэ?

ШангриЛа, MPM, Olympic residence, Hardrock зэрэг А зэрэглэлийн оффис, худалдаа үйлчилгээний барилгууд байрлах БИЗНЕСИЙН ДҮҮРЭГТ байршилтай.

Авто зогсоол хүрэлцээтэй юу?

Олон улсын стандартаар оффисын барилгад 100м.кв тутамд 1ш авто зогсоол байх ёстой. Тэгэхээр UB TOWER болон UB TOWER plus хоёр барилга нийлээд 18,000м.кв талбайтай учир 180ш авто зогсоол хүрэлцэнэ гэсэн үг.

Байршлын хувьд хотын төвд учир ажлаар ийш тийш явахад заавал автомашин хэрэглээд байхгүй, алхаад явахад тохиромжтой байдаг.

Гадна орчин, тохижилт ямар вэ?

Төв хаалганы урд хэсэгт буюу барилгын баруун талд гаднаа амрах суух сандалтай, гэрэлтүүлэгтэй орчин тохижуулах бөгөөд бусад хэсэгт нь авто зогсоол байна.

Барилгаас Сэлбэ гол руу гарах явган зам гаргаж тохижуулах учир голын чимээ сонсож, алжаалаа тайлах боломжтой.

Барилга хэзээ ашиглалтад орох вэ?

Барилга 2021 оны 4-р улиралд багтан ашиглалтад орно.

Барилгын үндсэн хийц ямар вэ?

Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төмөр бетон цутгамал хийцлэлтэй. Гадна хана нь конкревалл хана байна

UB TOWER plus төслийн давуу тал юу вэ?

  1. Төслийн эхлүүлэхийн өмнө судалгааны мэргэжлийн байгуулллага болох MMCG-тэй хамтран 26 төрлийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр төслийн концепци гарсан.
  2. Байршил: СЭЛБЭ голыг дагасан бизнесийн шинэ төвлөрөл хэсэгт байрлалтай
  3. 200+ авто зогсоолтой
  4. Зах зээлд хамгийн бодит үнэ, төлбөрийн олон сонголтыг санал болгодог.
  5. Мастер Групп нь 4-дэх төслийн бүтээн байгуулалтаа эхлүүлж байгаа учир маш их туршлагатай.
  6. Барилгын чанар, үндсэн хийцлэл, технологийн хувьд стандартыг нарийн баримлан ажилладаг.
  7. Өөрийн барьсан барилгын хөрөнгийн менежментийг өөрсдөө хариуцдаг учир хэзээд хариуцсан эзэнтэй, өнгө үзэмжсайтай, үнэ цэнээ алдахгүй.
  8. Гадна фасад өнгө үзэмж сайтай, эдэлгээ удаан, өнгөө алдаггүй металл шил хосолсон фасадтай
  9. ЦӨМ төлөвлөлттэй учир өрөөний зохион байгуулалт сайтай
  10. Том саруулхан цонхтой /парнаас тааз хүртэл/
  11. Өрөө бүр цэвэр усны шугамтай
  12. Өрөө бүрт халуун хүйтэнээр үлээдэг айр кондишн
  13. Өндөр хурдны 3 ширхэг лифттэй
  14. Нийтийн эзэмшлийн талбай тохижилт интерьер сайтай
  15. Давхарт бүрт ОУ-ын стандартын дагуу нийтийн ариун цэврийн өрөөтэй

Талбайн сонголт ямар байгаа вэ?

24-130м.кв талбайн сонголттой, мөн хүссэн талбайгаа нийлүүлэн худалдан авах боломжтой.

3-13 давхартаа жижиг болон дундаж хуваалттай, 14-16 давхарт том хуваалттай талбайг төлөвлөсөн.

UB TOWER plus нь яагаад А зэрэглэлийн оффис вэ?

Экстерьер: Гадна өнгө үзэмжийн хувьд хамгийн үеийн загвартай, фасад нь өнгөлөг, өндөр барилга, гадна тохижилт сайтай

Интерьер: саруулхан цэлгэр, сүүлийн үеийн тохижилттой лоббитой, ресепшний үйлчилгээтэй, харуул хамгаалалт болон камержуулалт сайтай, галын болон бусад аюулгүй байдлыг хангасан, өндөр хурдны хүрэлцээтэй лифттэй, нийтийн эзэмшлийн талбай нь тохилог, өрөө бүр цайны булантай байх боломжтой, агааржуулалтын системтэй, том саруулхан цонхтой, мөн оффисын ажиллагсадад хэрэгцээнд нийцсэн үйлчилгээтэй гээд маш олон үзүүлэлийг хангасан учир А зэрэглэлийн оффис юм.

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ гэж юу вэ?

Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, хамгаалалт буюу барилгын гадна болон дотор хэсгийн нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, ресепшин, харуул хамгаалалт, камержуулалт, лифт ашиглалт, түрээс, консьерж үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээний зохион байгуулалтыг хариуцдаг.

UB TOWER plus төслийн хөрөнгийн менежментийг хэн хариуцах вэ?

Мастер Проперти Менежмент ХХК хариуцан ажиллах болно. Тус компани нь Хөрөнгийн ашиглалт хамгаалалт, Түрээсийн менежмент, Цэвэрлэгээ үйлчилгээндээ ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага юм.

Оффисын талбай ямар үнэтэй вэ?

Зах зээлд хамгийн бодит үнийг санал болгодог. Бусад А зэрэглэлийн оффисын жигнэсэн дундаж үнээс 30% хямд үнэ тогтоосон.

Яагаад А зэрэглэлийн бусад оффисоос хямд байгаа вэ?

Бид аж ахуйн нэгж, байгууллагуудыг түрээсээс татгалзаж өөрийн өмчтэй болохыг уриалдаг.

“Ирээдүйд үнэ цэнэ нь өсөх сайн байршилд, чанартай барилга бариад, хамгийн бодит үнийг санал болгох” бодлого баримтладаг.

Цаашид үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Барилга ашиглалтад орох хугацаа дөхөхийн хэрээр үнэ нэмэгдэх бодлого баримтлаж байгаа.

Иймд захиалгын үнэ хямд байхад нь худалдан авах нь хамгийн ашигтай.

Төлбөрийн ямар нөхцөлтэй вэ? Уян хатан гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хэрэглэгчийн санхүүгийн боломж бололцоог харгалзан 4 төрлийн төлбөрийн нөхцөлийг санал болгож байна.

1. 100% бэлэн төлөлт хийвэл үнийн хөнгөлөлттэй

2. Барилга ашиглалтад ортол хуваан төлөх боломжтой

3. Урьдчилгаа 30% төлөөд, үлдэгдэл төлбөрөө банкны зээлд хамрагдан төлөх

4. 24 сарын хугацаанд хүүгүй хуваан төлөх боломжтой.

Хүсэлт илгээх