Well Being - Biophilic концепци

Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон бизнес эрхлэгчид оффис худалдан авахдаа түүн дотор ажиллах ажилчдынхаа эрэлт хэрэгцээг нэн тэргүүнд тавих болсон.

Ийм ч учраас бизнесийн гол хөдөлгөх хүч болсон ажиллагсдынхаа эрүүл мэндийг дэмжиж, тэднийг илүү үр бүтээлтэй ажиллах орчинг бүрдүүлсэн цогц концепцтой оффисууд дэлхий дахинд трэнд болж байна. Бид бүхний хувьд оффисын хөгжлийн энэхүү чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор “Well Being болон Biophilic” концепциор UB Tower-ийг бүтээн байгуулж байна

Biophilic гэж юу вэ?

Байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох ажилтан албан хаагчдын биеийн болон оюун санааны эрүүл мэнд, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх нь эргээд тухайн бизнесийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, хамтрагч түншүүд дэх үнэлэмжээ өсгөх, цаашилбал бизнесийн амжилтыг авчрах асар их эерэг үр нөлөөллийг үзүүлдэг. Тийм ч учраас оффисийн барилга худалдан авах нь зөвхөн өөрийн эзэмшлийн байртай болж байгаа хэрэг бус харин компанийхаа хөгжил дэвшил, ажилчдынхаа бүтээмжид оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

Өөрөөр хэлбэл Well Being болон Biophil- ic дизайн бүхий UB Tower төсөл маань тухайн байгууллагад цаг хугацааны уртад үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх хөрөнгө болж чадна.

Бид Well Being болон Biophilic концепци бүхий бүтээн байгуулалтын чиглэлээр 45 жил ажилласан туршлагатай Япон улсын мэргэжилтэн Огата Мотомутай хамтран UB Tower оффисоо олон улсын стандарт шаардлагын дагуу гүйцэтгэж байгаа нь манай төслийн томоохон онцлог юм.

Огата Мотому
Профессор, архитектор, хот төлөвлөгч

Огата Мотому нь Нихон их сургууль болон Чиба-гийн их сургуулиудад Архитектур, Ногоон байгууламж болон Хот төлөвлөлтийн чиглэлээр Бакалавр, Магистр болон Докторын (PhD) зэргийг хамгаалсан. Тэрээр Японы Кажима корпораци, Токиогийн их сургууль, Фукусо их сургуулиудад архитектор болон профессороор 45 жил ажилласан туршлагатай.

Огата Мотому нь энэ хугацаанд Япон, Арабын Нэгдсэн Эмират болон Өмнөд Солонгос улсуудад барилга, хот байгуулалт, ногоон байгууламжийн 400 гаруй төслүүд дээр ажилласан бөгөөд түүний удирдан ажилласан 8 төсөл олон улсын дизайны шагналыг хүртэж байсан.

Бие, оюун санааны тэнцвэр

Well Being дизайн нь хүний биеийн болон оюун санааны эрүүл мэндэд төвлөрдөг. UB Tower төсөл нь Well Being дизайныг дараах үндсэн 5 шийдлээр цогцлоож байна.

Агаар

Оффис нь цэвэр, тоосонцоргүй агаарыг барилгад нэвтрүүлэх агааржуулалтын системээр бүрэн тоноглогдсон. Мөн барилгын явган шатыг хүчилтөрөгчийн хоолойгоор тоноглосноор оффис доторх ажилтан албан хаагчид амралтын болон чөлөөт цагаараа цэвэр агаар бүхий орчинд идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх боломжтой.

Ус

Оффисийн лобби хэсэгт шүүлтүүр бүхий цэвэр усны цоргыг байршуулснаар UB Tower-оор үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй цэвэр ус хэрэглэх боломж бүрдэнэ.

Гэрэл

UB Tower оффисийн фасадны нийт 60%-ийг цонх эзэлж буй тул өрөө тасалгааны булан бүрт байгалийн гэрэл гэгээг саадгүй нэвтрүүлнэ. Мөн цонх бүр саруул, том хэмжээтэйгээр төлөвлөгдсөн. Байгалийн гэрэлтүүлэг сайтай барилга нь дотор нь ажиллаж буй хүмүүсийнхээ эрүүл мэндэд ээлтэй төдийгүй, цахилгаан эрчим хүчийг бага зарцуулах боломжийг олгосноороо байгаль орчинд ч ээлтэй байж чаддаг.

Тав тух

UB Tower нь сэтгэл санааны, биеийн эрүүл мэндийг хамгаалсан, байгалиас авдаг эрч хүчийг мэдрүүлсэн тав тухтай орчинг бүрдүүлнэ. Энэхүү орчинг хүний биеийн дулаанд нийцсэн тохируулгатай Туркийн Heizcraft брэндийн халаалтын системээр бүрдүүлнэ.
Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн

Манай төсөл нь ажиллагсад биеийн чилээгээ гаргаж, алжаалаа тайлангаа үр бүтээмжээ нэмэгдүүлэх боломж бүхий зориулалтын загвартайгаар төлөвлөгдсөн.

Жишээлбэл: Бид оффисийн ажилчдын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор унадаг дугуйн иж бүрэн зогсоолыг гадаа талбайдаа шийдсэн.

Түүнчлэн оффис дотор ажлын завсарлагаараа богино хугацаанд, үр дүнтэй, сонирхолтой дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор хүчилтөрөгчөөр баяжуулсан агаарын урсгалыг бий болгох тусгай тоноглол болон уран зураг, амралтын сандал бүхий явган шатыг төлөвлөж өгсөн.

Оффисын тухай дэлгэрэнгүй танилцуулга авах уу?

Мэдээллийг үнэн зөв бөглөнө үү! Учир нь тань бүртгүүлсэн мэдээллийн дагуу утас, мэйлээр танилцуулга хүргэгдэх болно.

Хүсэлт илгээх