UB TOWER

Амжилтад хөтлөх мөрөөдлийн оффис

Танилцуулга татаж авах

Үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршил.

Мастер групп нь хотын А зэрэглэлийн бүс, Улаанбаатар хотын бизнес төвөөс урагш 1км буюу бизнес, үйлчилгээ төвлөрсөн хэсэгт нийт 10,054 м.кв талбай бүхий 18 давхар оффисын цогцолборыг танд санал болгож байна.

Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот хөгжин тэлж, олон шинэ компаниуд үйл ажиллагаагаа шинээр эхлүүлж буйтай уялдаатайгаар төрөлх хотод маань Бизнесийн шинэ дүүргүүд үүсгэн байгуулагдсаар байгаа билээ. Эдгээрээс хамгийн таатай байршил болох Сэлбэ голын сав газарт UB Tower төсөл бүтээн байгуулагдаж байна.

UB TOWER - ойр орших үйлчилгээний байгууллагууд

Сэлбэ голын сав газар нь Shangrila, MPM, Continental, Olympic residence зэрэг тансаг болон дээд зэрэглэлийн 33 оффис, зочид буудал, үйлчилгээ, орон сууцны барилгуудын төвлөрөл бүхий байршил юм. Аливаа байршлын үнэ цэнэ нь түүнтэй хөрш зэргэлдээ хийгээд тухайн цэгт оршиж буй барилга байгууламжуудын үнэ цэнээр бүрэн тодорхойлогддог тул UB Tower сүндэрлэж буй энэхүү газар нь ойрын ирээдүйд Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бизнес дүүрэг болох нь дамжиггүй юм.

Тухлаг бүс

Аливаа байршлын зэрэглэл нь түүнийг хүрээлэн буй орчны цэвэр цэнгэг агаар, байгалийн тогтоц, хүний гараар бүтээн байгуулсан амралт зугаалгын бүсийн үнэ цэнээр тодорхойлогддог.

UB Tower байршиж буй Сэлбэ голын сав газар нь Улаанбаатар хот дундуур урсаж буй хамгийн том 2 голын нэгтэй ойр байршиж буй тул голын усны урсгалын нөлөөгөөр хүний нүдэнд үл үзэгдэх нарийн тоосонцрыг шүүж, хүрээлэн буй орчныхоо агаарыг ямагт бохирдол багатай байлгадаг. Энэхүү төслийг хэрэгжүүлэгч Мастер Пропертис компани нь Сэлбэ голын эрэг хэсгийг тохижуулж, хөрш оффис болон орон сууцны иргэд тайван

амгалан салхилах, зугаалах боломжтой тав тухтай UB Garden-ийг хамтран хийхээр төлөвлөсөн. Олон улсын стандартын дагуу судалгаа шинжилгээ, төлөвлөлт дээр үндэслэн уг бүтээн байгуулалтыг хийхэд анхаарал хандуулан ажиллаж буй тул UB Tower-ийн чанх хажууд төрөлх хотод маань нэгэн шинэ өнгө төрх нэмэх UB Garden амралт зугаалгын бүс бий болох юм.

Бүх талаас

Нэвтрэх чадвар

UB Tower нь Улаанбаатар хотын оффисийн шинэ дүүрэгт бүтээн байгуулагдаж буй тул нэвтрэх чадвар сайтайгаар төлөвлөгдсөн.

Хойд зүгээс нэвтрэх боломж: UB Tower руу Бөхийн өргөөгийн баруун талаар эгц урагшаа яваад 13-р хороолын голын замаар баруун эргээд орох боломжтой..

Баруун зүгээс нэвтрэх боломж: UB Tower руу Сүхбаатарын талбайн зүүн урд талын уулзвараар эгц урагшаа яваад Olympic Residence-ийн урдуур зүүн тийшээ эргээд чигээ яван орох боломжтой.

Зүүн зүгээс нэвтрэх боломж: UB Tower руу Зүүн 4 замаас урагшаа яваад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн уулзвараар баруун эргээд чигээрээ яван орох боломжтой.

Урд зүгээс нэвтрэх боломж: Нарны замаас Шинэ дөл хотхоны зүүн талын туслах замаар хойшоо яваад 13-р хорооллын голын замаар баруун эргээд орох боломжтой

Нэвтрэх чадвар
Бизнест тань хэрэгтэй

Төр болон хувийн байгууллагуудтай зэрэгцэн орших байршил

Well Being - Biophilic концепци

Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон бизнес эрхлэгчид оффис худалдан авахдаа түүн дотор ажиллах ажилчдынхаа эрэлт хэрэгцээг нэн тэргүүнд тавих болсон.

Ийм ч учраас бизнесийн гол хөдөлгөх хүч болсон ажиллагсдынхаа эрүүл мэндийг дэмжиж, тэднийг илүү үр бүтээлтэй ажиллах орчинг бүрдүүлсэн цогц концепцтой оффисууд дэлхий дахинд трэнд болж байна. Бид бүхний хувьд оффисын хөгжлийн энэхүү чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор “Well Being болон Biophilic” концепциор UB Tower-ийг бүтээн байгуулж байна

Biophilic гэж юу вэ?
story-image
Дугуйн болон

Автомашины зогсоол

Олон улсын стандартын дагуу 100 м.кв тутамд нэг автомашины зогсоол барих шаардлагад нийцүүлж UB Tower-д 100 гаруй авто машины зогсоолыг төлөвлөж өгсөн.

Түүнчлэн байгаль орчинд ээлтэй эко амьдралыг дэмжих зорилгоор дугуйн зогсоолыг төлөвлөсөн тул оффисийн ажилтан албан хаагчид төдийгүй барилгаар үйлчлүүлж буй хэрэглэгч бүрт хүрэлцэхүйц зогсоолын зай талбайг бид амлаж чадна.

Нийтлэлүүд

Бүгдийг үзэх

Оффисын тухай дэлгэрэнгүй танилцуулга авах уу?

Мэдээллийг үнэн зөв бөглөнө үү! Учир нь тань бүртгүүлсэн мэдээллийн дагуу утас, мэйлээр танилцуулга хүргэгдэх болно.

Оффисын талаар мэдээлэл авч очиж үзэх үү?

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу бид эргэж холбогдож таны боломжтой цагаар уулзалт товлох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү!

Хүсэлт илгээх